Тээврийн хэрэгсэл балансаас балансад шилжүүлэх тухай

2020-05-14 09:40:57

2020 оны 05 сарын 14-ний өдөр                                         Дугаар А/655                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл балансаас

балансад шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а” дахь заалт, 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 5.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн балансад бүртгэлтэй энэ захирамжийн хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг балансаас балансад шилжүүлж, данс бүртгэлээсээ хасахыг Нийслэлийн Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба /А.Ганцэцэг/-д, Нийслэлийн түргэн тусламжийн төв /Ц.Пүрэвдаш/-д тус тус зөвшөөрсүгэй.

 

      2.Тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу бүртгэн авч өмчийн ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Налайх дүүргийн Гэрэлтүүлэг чимэглэлийн алба ОНӨААТҮГазар /Г.Баярсүрэн/, Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл /Д.Шинэбаяр/-д тус тус  үүрэг болгосугай.

 

    3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН