Газар эзэмших эрх дуусгавар болгох тухай

2020-05-11 09:05:52

2020 оны 05 сарын 11-ний өдөр                                                Дугаар А/633                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх дуусгавар

болгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           

      1.Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалтаар 10350 м.кв газрыг эзэмшигч “Роялхаус констракшн” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй байх тул “Роялхаус констракшн” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож гэрээ, гэрчилгээг хүчингүй болгосугай.

           

      2.Газар эзэмших эрхийн гэрчилгээ дуусгавар болсон тухай зохих журмын дагуу “Роялхаус констракшн” ХХК-д мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай“ Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/407 дугаар захирамжийн хавсралтын “35” дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

  

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                      С.АМАРСАЙХАН