2013 оны 08 сарын 02 өдөр дугаар А/745 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Оросын Холбооны Улсын Эрхүү хоттой жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг хүүхэд солилцооны хөтөлбөрийн хүрээнд Эрхүү хотын өсвөр үеийнхний төлөөлөл 7 хүүхэд 4 багшийн хамт 2013 оны 08 дугаар сарын 07-ноос 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх тул хүүхдүүдийг хүлээж авахад шаардлагатай 4.662.000 / дөрвөн сая зургаан зуун жаран хоёр мянга/ төгрөг, 2.760 /хоёр мянга долоон зуун жар/ ам.долларыг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ
ХАРИУЦСАН ОРЛОГЧ Н.БАТАА