Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай

2020-03-13 09:10:35

2020 оны 03 сарын 13-ны өдөр                                                Дугаар А/348                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн

хэмжээг өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороо /хуучнаар 11 дүгээр хороо/-ны нутаг дэвсгэрт байршуулан Удирдлагын академи /РД:1700979/-д сургалтын зориулалтаар эзэмшүүлсэн 38540 м.кв газрын талбайн хэмжээг 39340 м.кв болгон өөрчилж, 15 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлсүгэй.

 

      2.Энэ захирамжид заасан байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.            

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх, нэгж талбар хуваах тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/593 дугаар захирамжийн хавсралтын Удирдлагын академид холбогдох “35” дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                                      С.АМАРСАЙХАН