Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай

2013-07-22 00:00:00
2013 оны 07 сарын 22 өдөр                                           дугаар А/685                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 37 дугаар зүйлийн 37.2 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 10, 24-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 16 /арван зургаа/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгаж баталгаажуулсугай.
 
2.Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ