Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай

2020-02-28 10:45:02

2020 оны 02 сарын 28-ны өдөр                                                 Дугаар А/259                                 Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Хайгуулын тусгай зөвшөөрлийн

хугацааг сунгах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 16.3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.“ЭМНГ” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт ууланд байрлах 16/R059 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2 жилээр сунгасугай. 

 

      2.Аж ахуйн нэгжийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэл хийж баталгаажуулах, хуульд заасны дагуу холбогдох байгууллагуудад мэдэгдэхийг нийслэлийн Байгаль орчны газар /Э.Баттулга/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН