Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2013-07-23 00:00:00
2013 оны 07 сарын 23 өдөр                                        дугаар А/692                                                 Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 32.4, 32.6 дахь хэсгийг  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
    
1.Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/316 дугаар захирамжаар Хөгжлийн банкны хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7, 8 дугаар хорооны     нутаг дэвсгэрт өргөтгөл шинэчлэлт хийгдэж буй Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 3.4 км авто замын трасст орсон  иргэдийн өмчлөгдсөн газар болон, өмчилсөн  эзэмшсэн газар дээр  байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралтаар баталсугай.
        
2.Хавсралтад дурьдсан 20 иргэнд олгох нөхөх олговрын 1 094 109 384        /Нэг тэрбум ерэн дөрвөн сая нэг зуун есөн мянга гурван зуун наян дөрөв/ төгрөгийг 2013 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан  хөрөнгөнөөс  гаргахыг  Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс  /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
3.Нэр бүхий 20 иргэний эзэмшил, өмчлөлийн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  Нийслэлийн Өмчийн харилцааны газар / Ш.Төмөрбаатар /-т даалгасугай.
 
4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч  /Н.Гантөмөр /-д үүрэг болгосугай.    
 
 
 
                                                                                 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ