2013 оны 07 сарын 23 өдөр дугаар А/697 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “б” заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн мал эмнэлгийн газрын балансад бүртгэлтэй 19.900.000 /арван есөн сая есөн зуун мянга/ төгрөгийн өртөг бүхий хавсралтад заасан хөрөнгийг Нийслэлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын балансад шилжүүлэн, данс бүртгэлээс хасахыг Нийслэлийн мал эмнэлгийн газар /А.Нарантуяа/-т зөвшөөрсүгэй.
2.Балансаас балансанд шилжин ирж буй хөрөнгийг зохих журмын дагуу данс бүртгэлдээ бүртгэн авч, өмчийн ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар
/Г.Пүрэвсүрэн/-т даалгасугай.
3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар
/Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э. БАТ-ҮҮЛ