Тохижилтын ажлыг зохион байгуулах тухай

2013-07-23 00:00:00
2013 оны 07 сарын 23 өдөр                                             дугаар А/693                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, гудамж, зам талбайг тохижуулах ажлын хүрээнд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө болон иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгө оруулалтаар хийгдэх орчны тохижилтын зураг төслийг  Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх чиг хандлагатай нийцүүлэн, баталгаажуулж ажиллахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т үүрэг болгосугай.
 
2.Нийслэлийн нутаг дэвсгэрт хийгдэх тохижилтын ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/, батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/, ажлын гүйцэтгэлд хяналт  тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, захирамжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулахыг  дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
 
3.Тохижилтын ажлын явцад улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө  оруулалтаар бий болсон эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшил, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн  харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 

  
   
 
 
 
                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                         БӨГӨӨД УЛААНБААТАР
                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ