Оросын Холбооны Улсын Эрхүү хотод явуулах тухай

2013-07-19 00:00:00
2013 оны 07 сарын 19 өдөр                                      дугаар А/680                                                 Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Ах дүүгийн харилцаат Оросын Холбооны Улсын Эрхүү хоттой жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг хүүхэд солилцооны хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын өсвөр үеийнхний төлөөлөгчдийг ахлан Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Х.Болд, Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Төгслхам нарыг 2013 оны 08 дугаар сарын 02-ноос 07-ны өдрүүдэд явуулсугай. 
 
2.Төлөөлөгчдийн холбогдох зардал болох 798,240 /долоон зуун ерэн найман мянга хоёр зуун дөч/ төгрөг, 720 /долоон зуун хорь/ ам.долларыг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
 3.Томилолтоор явсан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг /Х.Болд/, /Б.Төгслхам/ нарт үүрэг болгосугай.
 
 
 
 
 
                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                         БӨГӨӨД УЛААНБААТАР
                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                         Э.БАТ-ҮҮЛ