2013 оны 07 сарын 18 өдөр дугаар А/664 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “з”, 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Монгол Улсын Эрчим хүчний яамны шугамаар “Амгалан” дулааны станцын гүйцэтгэгч БНХАУ-ын “Смейк” ХК-ний Тяньжин хотод барьж ашиглалтанд оруулсан 300 мегаваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станцтай танилцах зорилгоор 2013 оны 07 дугаар сарын 02-ноос 04-ний өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрийг БНХАУ-д томилон явуулсугай.
2.Албан томилолтын тайланг ирсэн өдрөөс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг /Н.Гантөмөр/-т даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ