Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2013-07-01 00:00:00
2013 оны 07 сарын 01 өдөр                                              дугаар А/634                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх  хотын тоосжилтыг бууруулах зорилгоор сул шороон хөрс бүхий гудамж талбайг хайрган болон хатуу хучилттай болгох ажилд батлагдсан хөрөнгөөс нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд мэргэжлийн байгууллага, иргэдийн сайн дурын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор орчин үеийн шийдэл бүхий цэцгийн  байгууламжийг байгуулах ажилд шаардагдах 134.400.000 /нэг зуун гучин дөрвөн сая  дөрвөн зуун мянга/ төгрөгийг зарцуулахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.   
 
2.Цэцгийн байгууламж байгуулах ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
 
3.Батлагдсан төсөл, арга хэмжээний  эрхийг нийслэлийн Засаг даргаас нийслэлийн Байгаль, орчин ногоон хөгжлийн газар /Г.Болормаа/-т шилжүүлэн холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг даалгасугай. 
 
4.Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Байгаль, орчин ногоон хөгжлийн газар /Г.Болормаа/-т тус тус даалгасугай.
     
 
 
 
                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                               БӨГӨӨД УЛААНБААТАР
                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ