Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дүрэм, бүтэц орон тоог батлах тухай

2013-07-01 00:00:00
2013 оны 07 сарын 01 өдөр                                            дугаар А/637                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дугаар хэсэг, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дүрмийг нэгдүгээр хавсралтаар,  бүтэц, орон тооны хязгаарыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
 
2. Батлагдсан орон тооны хязгаарт багтаан ажилтан, албан хаагчдыг томилох, байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн мөрдөж Нийслэлийн Засаг даргын өмнө дүрмээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллахыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар /Я.Байгалмаа/-т даалгасугай.
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2010 оны  570 дугаар  захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
                                                                                                                        
 
 
                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                    БӨГӨӨД УЛААНБААТАР
                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ-ҮҮЛ