Томилолтоор ажиллуулах тухай

2013-06-28 00:00:00
2013 оны 06 сарын 28өдөр                                              дугаар А/630                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “з”, 29.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.“Смарт сити” төслийн хүрээнд нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий нарыг 2013 оны 07 дугаар сарын 05-наас 11-ний өдрүүдэд Америкийн нэгдсэн улсад томилон ажиллуулсугай.
 
2.Томилолтоор ажиллахад шаардагдах зардал 14 331 672 / Арван дөрвөн сая гурван зуун гучин нэгэн мянга зургаан зуун далан хоёр/ төгрөгийг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.Албан томилолтын тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор нийслэлийн Удирдлагын зөвлөлд танилцуулж, хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Ш.Төмөрбаатар, Б.Бат-Өлзий нарт үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ-ҮҮЛ