Хөрөнгө гаргах тухай

2019-10-21 09:20:55

2019 оны 10 сарын 21-ний өдөр                                         Дугаар А/1087                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд Засаг даргын нөөц хөрөнгөөр гудамж, зам, талбайн цас, мөс хайлуулах зориулалтын бодис худалдан авах зардлын тооцоог хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Гудамж, зам, талбайн цас, мөсийг арилгах зориулалттай 1000  /нэг мянга/ тонн бодисыг худалдан авах ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж, гэрээний хэрэгжилтэд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд даалгасугай.

 

      3.Энэ захирамжийн хавсралтад заасан цас, мөс хайлуулах зориулалтын бодис худалдан авахад шаардагдах 470 000 000 /дөрвөн зуун далан сая/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж, холбогдох хууль, журмын дагуу санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                         С.АМАРСАЙХАН