Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2019-10-01 09:40:49

2019 оны 10  сарын 01-ний өдөр                                  Дугаар А/1026                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 13 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

    2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/351 дүгээр захирамжийн иргэн З.Батшандаст, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/208 дугаар захирамжийн иргэн З.Батшандаст, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/446 дугаар захирамжийн “Пайз БГБХ нөхөрлөл”-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгож, баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамжийн иргэн С.Болдод, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны  03 дугаар сарын 17-ны өдрийн А/153 дугаар захирамжийн иргэн П.Батбилэгт, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/874 дүгээр захирамжийн иргэн С.Болдод, “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/885 дугаар захирамжийн иргэн Д.Энхболдод, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/887 дугаар захирамжийн иргэн Г.Галбадрахад, “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/920  дугаар захирамжийн Б.Лувсандоржид, ”Газар эзэмших эрхийн  гэрчилгээний  хугацаа  сунгах  тухай”  Нийслэлийн  Засаг  даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/343 дугаар захирамжийн Ж.Халзанбандид, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/422 дугар захирамжийн иргэн А.Мөнхтуяад, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/551 дүгээр захирамжийн иргэн Н.Мөнгөнморьд, “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/747 дугаар захирамжийн “ЗЕТКО” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН