Газар эзэмшүүлэх эрх олгох тухай

2013-06-12 00:00:00
2013 оны 06 сарын 12 өдөр                                               дугаар А/594                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.1.6“г”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн  2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын хүрээнд хийгдэх ажлын дагуу Налайх дүүргийн           3 дугаар хороонд барилгын материалын үйлдвэрлэлийн паркын бүс байгуулах зориулалтаар 120 га газрыг  Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгосугай.
 
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээг олгохыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т,  хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбатад тус тус  даалгасугай.
 
 
 
 
                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                         БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ