Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-06-12 00:00:00
2013 оны 06 сарын 12 өдөр                                               дугаар А/593                                          Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 29.1.6 “г”, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.”Цэцэн-С” ХХК-д Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамжинд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн байрны баруун талын талбайд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1999 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 144 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газарт давхардуулж олгосон Нийслэлийн Засаг  даргын захирамж нь хууль бус болохыг Сүхбаатар дүүргийн Шүүхийн 2004 оны 355 дугаар шийдвэрээр нотлогдсон байх тул Нийслэлийн Засаг даргын 2003 оны 06 дугаар  сарын 09-ний өдрийн 248, 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 94 дүгээр  захирамжийн “Цэцэн-С” ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
2.Түрээсийн давуу эрхээр хувьчилж авсан үл хөдлөх хөрөнгийн доорх 456 м2 талбайг “Цэцэн-С” ХХК-д, иргэн Ц.Дэжидсүрэнд үл хөдлөх хөрөнгийн доорх 86 м2 талбайг тус тус олгосугай.
 
3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Цэцэн-С” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлан, дахин гэрээ гэрчилгээг олгох, иргэн Ц.Дэжидсүрэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, гэрээ байгуулж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ