Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-06-12 00:00:00
2013 оны 06 сарын 12 өдөр                                               дугаар А/592                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн   ЗАХИРАМЖЛАХ нь:
           
1. “Мондем” ХХК-д Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Газарчин дээд сургуулийн баруун талд 6208м2 газрыг ашиглуулсан байдал нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” заалтыг зөрчиж Нийслэлийн Засаг даргын 2004 оны 360 дугаар захирамжаар иргэн Ч.Бурмаад олгосон 2574м2 газартай давхцаж байх тул Нийслэлийн Засаг даргын 2011 оны 951 дүгээр захирамжийн “Мондем” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
2. “Мондем” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2004 оны 98 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 4510м2 газрын эрхийг хэвээр үлдээж шийдвэрлэсүгэй.
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгож, гэрээг цуцлан, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 
 
 
 
                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                      БӨГӨӨД УЛААНБААТАР
                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Э.БАТ-ҮҮЛ