Захирамжинд өөрчлөлт оруулах тухай

2013-06-12 00:00:00
2013 оны 06 сарын 12 өдөр                                         дугаар А/589                                                 Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 228 дугаар захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн ажлын хэсгийн  2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хурлын шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/424 дүгээр захирамжийн “иргэн Б.Ганхүү “Хүслийн наран” цэцэрлэг” гэснийг “иргэн Б.Ганхүү, М.Бямбацэцэг нарын   “Хүслийн наран” цэцэрлэг” гэж, 2005 оны  221 дугаар захирамжийн  “иргэн Л.Наранцэцэгийн “Баянхайрхан” ахлах сургууль” гэснийг “иргэн Ц.Эзэнжилийн “Баянхайрхан” ахлах сургууль” гэж тус тус өөрчилсүгэй.
 
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан “Хүслийн наран” цэцэрлэг, “Баянхайрхан” ахлах сургуульд хуульд заасны дагуу гэрчилгээг олгон, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /М.Отгонбаяр/, нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/ нарт тус  тус үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                            Э.БАТ-ҮҮЛ