Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай

2013-06-12 00:00:00
2013 оны 06 сарын 12 өдөр                                           дугаар А/588                                               Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалт, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.1 дэх хэсэг, 22 дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалтыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг даргын 2013 оны A/354 дүгээр захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн ажлын хэсгийн  2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтийн дагуу “Күйктайм” ХХК- ийн “Зөв эхлэл”,  иргэн Ж.Эрдэнэбатын “Шүрэн дэгд”,  иргэн  Л.Энхтуяагийн “Сэргэлэн божуухай”, иргэн Э.Саруулбилэгийн “Цагаан бамбарууш”, иргэн Д.Алтанчимэгийн “Бөмбөөлэй оддууд”, иргэн  М.Буниагийн “Бүжин тэнгэр”, иргэн П.Оюунцэцэгийн “Далд-Уянга”, иргэн Б.Төгөлдөрийн “Цэцэгбал”, “иргэн Т.Заяажаргалын “Саран”, “иргэн Л.Бадамдоржийн “Оджин”, “иргэн Л.Ганхөлөгийн  “Бяцхан-Эрдэмтэн”, “Номин Холдинг” ХХК –ийн  “Номингийн хүүхдүүд”,  “иргэн Д.Мөнхжаргалын ”Шинэ жаргалан”, “иргэн Л.Мөнхчулууны “Мөнх-Ундарга”, “иргэн Б.Нарантуяагийн “Цоглог найзууд”, “иргэн Ц.Оюун-Эрдэнийн “Зузаахай”, “иргэн Н.Нямдуламын “Тэнгэрлэг хүүхдүүд“, “иргэн Л.Төмөрбаатарын “Бөмбөөлэй нархан”, “иргэн Ч.Рэгзэдмаагийн “Анаанда”, “иргэн А.Цогтгэрэлийн “Есөн цагаан бүжин”, “Закира-Од” ХХК-ийн “Бяцхан алаг үрс”, “иргэн Ц.Цэвэгмидийн “Цагчиг”, “иргэн Л.Батмөнхийн “Ану”, “иргэн Ц.Батжаргалын “Шинэ-Ирээдүй”, “иргэн Х.Азжаргалын “Жаргалтай хотхон”, “иргэн Р.Бум-Эрдэнэ, Л.Болорчимэг нарын “Далай”  цэцэрлэгүүдийг тус тус байгуулсугай.
 
2.Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан, цэцэрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулан ажиллахыг үүсгэн байгуулагчдад даалгасугай.
 
3.Шинээр байгуулагдсан дээрх цэцэрлэгүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрчилгээ олгохыг Нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс /М.Отгонбаяр/, үр дүнгийн гэрээ байгуулж, статистик мэдээнд хяналт тавьж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт  тус тус үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ