Тээврийн хэрэгсэл балансаас балансад шилжүүлэх тухай

2019-07-10 11:05:01

2019 оны 07 сарын 10-ны өдөр                            Дугаар А/709                                                Улаанбаатар хот

 

 

 

Тээврийн хэрэгсэл балансаас

балансад шилжүүлэх тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 5.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Энэ захирамжийн хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг данс бүртгэлээсээ хасахыг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар /Д.Дэлгэрмаа/-т, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /Д.Баянбат/-т тус тус зөвшөөрсүгэй.

 

     2.Балансаас балансад шилжин ирж буй хөрөнгийг зохих журмын дагуу данс бүртгэлдээ бүртгэн авч, өмчийн ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Баянгол дүүргийн Гэр бүл ёслолын ордон ОНӨТҮГ /Х.Болор-Эрдэнэ/-т, Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/-т тус тус даалгасугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т үүрэг болгосугай.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           С.АМАРСАЙХАН