Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай

2019-06-06 08:05:24

2019 оны 06 сарын 06-ны өдөр                                           Дугаар А/565                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Улаанбаатар хотын Захирагчийн

ажлын албаны бүтэц орон тоог

шинэчлэн батлах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 149 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дотоод нэгжүүдийн орон тооны хязгаарыг 1 дүгээр, ажлын байрны жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

 

    2.Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд ажиллах ажилтнуудыг цалингийн сандаа багтаан томилон ажиллуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт зөвшөөрсүгэй.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дүрэм, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/28 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                     С.АМАРСАЙХАН