Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2019-06-05 08:10:18

2019 оны 06 сарын 05-ны өдөр                                    Дугаар А/558                                          Улаанбаатар хот

 

 

      

 

 

 

Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн

бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Хүүхдийн эрхийг хангах талаарх үйл ажиллагааг нийслэлийн түвшинд зохион байгуулах үүрэг бүхий Хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүнийг дор дурдсанаар шинэчлэн байгуулсугай.

Дэд тэргүүн:

-Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч;

Гишүүд:

 

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд, залуучууд, ахмад

 настан,  гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/;

 

-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга /зөвшилцсөнөөр/;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга;

 

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга;

 

-Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга;

 

-Нийслэлийн Байгаль орчны газрын дарга;

 

-Нийслэлийн Боловсролын газрын дарга;

 

-Нийслэлийн Бүртгэлийн газрын дарга;

 

-Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга;

 

-Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга;

 

-Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга;

 

-Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга;

 

-Нийслэлийн Спортын хорооны дарга;

 

-Нийслэлийн Статистикийн газрын дарга;

 

-Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга;

 

-Нийслэлийн Цагдаагийн газрын дарга;

 

-Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны дарга;

 

-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга;

 

-Багануур дүүргийн Засаг дарга;

 

-Баянгол дүүргийн Засаг дарга

 

-Баянзүрх дүүргийн Засаг дарга;

 

-Багахангай дүүргийн Засаг дарга;

 

-Налайх дүүргийн Засаг дарга;

-Чингэлтэй дүүргийн Засаг дарга;

 

-Хан-Уул дүүргийн Засаг дарга;

 

-Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга;

 

-Сүхбаатар дүүргийн Засаг дарга;

 

-Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны дарга /зөвшилцсөнөөр/;

 

-Монголын Хүүхдийн ордны захирал;

 

-Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал;

 

-Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын захирал;

 

-Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл /тохиролцсоноор/;

 

-Нийслэлийн Хүүхдийн холбооны тэргүүн  /тохиролцсоноор/;

 

-Эрдэмтэн, судлаачдын төлөөлөл /тохиролцсоноор/.

Нарийн бичгийн дарга

-Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга.               

 

      2.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/96 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                   С.АМАРСАЙХАН