Эрх шилжүүлэх тухай

2019-05-30 10:15:26

2019 оны 05 сарын 30-ны өдөр                                       Дугаар А/533                                          Улаанбаатар хот

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

           

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд Баянгол дүүрэгт хог тээврийн машин худалдан авах ажиллагааны эрхийг Баянгол дүүргийн Засаг дарга /С.Одонтуяа/-д  шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан автомашиныг худалдан авахад шаардлагатай 200.0 /хоёр зуун/ сая төгрөгийг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө  оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтын 58.1.16-гийн “12”-т тусгагдсан Дүүргүүдийн тохижилт, сэргээн босголтын шуурхай албаны машин, механизмын зардлаас гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР            

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                  С.АМАРСАЙХАН