Газар эзэмших эрх олгох тухай

2019-05-30 09:40:42

2019 оны 05 сарын 30-ны өдөр                                           Дугаар А/526                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Засгийн газрын 2017 оны 178 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Налайх барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр 130 га газрыг үйлдвэрлэл технологийн паркийн үйлдвэрлэлийн зориулалтаар, 4.7 га газрыг шилэн кабелийн зориулалтаар тус тус “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨААТҮГ-т 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосугай.

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН