Ажлын хэсэг байгуулах тухай

2019-05-29 09:40:46

2019 оны 05 сарын 29-ний өдөр                                           Дугаар А/517                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Өрийн удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2, 10.2.5, Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Сангийн яам хооронд байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний алданги, хүүгийн төлбөр, үндсэн төлбөр зэрэг төлбөрийн үлдэгдлийг тооцоо нийлж, баталгаажуулах болон шинээр байгуулахаар төлөвлөж буй дамжуулан зээлдүүлэх гэрээний төсөлд нэгдсэн байдлаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 Дарга:

-  Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч

Гишүүд:

-   Нийслэлийн Засаг даргын Төсөв, санхүү хариуцсан зөвлөх

 

-   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга

 

-   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

 

-   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга

 

-   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга

 Нарийн бичгийн

 дарга:

 

-   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлж, Сангийн яамтай тооцоо нийлэн 2019 оны 3 дугаар улиралд багтаан Нийслэлийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болгосугай.

 

      3.Тооцоо нийлж, баталгаажуулсан дамжуулан зээлийн төлбөрийн үлдэгдлийг жил бүр Нийслэлийн төсөвт ачаалал үүсгэхгүйгээр суулгаж, төлж барагдуулах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэст тус тус үүрэг болгосугай.

                       

 

 

 

 

 

 

                                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН