Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай

2019-05-29 09:35:54

2019 оны 05 сарын 29-ний өдөр                                           Дугаар А/516                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг

цуцлах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас буулгаж, шинээр барихаар шийдвэрлэсэн, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 27, 28 дугаар байрны оршин суугчидтай хоёр ба гурван талт гэрээ байгуулах явцад зөвшилцөлд хүрэх боломжгүй болсонтой холбогдуулан “КАМДЕР” ХХК-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус компанид олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсугай.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан байршилд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шуурхай зохион байгуулахыг Хот байгуулалт, хөгжлийн газар /Ц.Тулга/-т даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/881 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН