Газар эзэмших эрх олгох тухай

2019-05-29 09:20:25

2019 оны 05 сарын 29-ний өдөр                                        Дугаар А/512                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33. дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

      1.Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Согоот”-ын 83, 84 дүгээр гудамжинд цэцэрлэгийн зориулалтаар 4475 м.кв газрыг Нийслэлийн Боловсролын газарт 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосугай.

 

      2.Улсын төсвийн хөрөнгөөр баригдах цэцэрлэгийн газрыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу газар чөлөөлөхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд үүрэг болгосугай.

 

      3.Нийслэлийн Боловсролын газартай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН