Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай

2019-05-30 11:05:22

2019 оны 05 сарын 30-ны өдөр                                         Дугаар А/539                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1,Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 37.6-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.“Шилмэл хаус” ХХК-ийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16/R074 дугаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд нүүрс олборлосон нь мэргэжлийн хяналтын  байгууллагын шалгалтаар тогтоогдсон тул тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсугай.

 

      2.Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талаар “Шилмэл хаус” ХХК, мэргэжлийн хяналтын байгууллагад 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор мэдэгдэхийг Нийслэлийн Байгаль орчны газар /Э.Баттулга/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                  С.АМАРСАЙХАН