Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хасалт хийх тухай

2019-05-30 11:00:15

2019 оны 05 сарын 30-ны өдөр                                          Дугаар А/538                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Хайгуулын тусгай зөвшөөрлийн

талбайд хасалт хийх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, 41.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21, 24 дүгээр хорооны Цагаан даваа нэртэй газарт “Адвансид солюшн” ХХК-ийн эзэмшдэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 16/R067 дугаартай тусгай зөвшөөрлийн 128,4 гектар талбайгаас Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн сургалтын талбайтай давхцалтай 8,58 гектар талбайг хасаж, үлдсэн 119.82 гектар талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсүгэй.

 

     2.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 16/R067 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг хавсралтад зааснаар баталсугай.

 

     3.Аж ахуйн нэгжийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэл хийж, баталгаажуулахыг Нийслэлийн Байгаль орчны газар /Э.Баттулга/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                                  С.АМАРСАЙХАН