Дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх тухай

2019-05-29 09:00:27

2019 оны 05 сарын 29-ний өдөр                                       Дугаар А/508                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Дэд бүтцийн бүтээн байгуулалтын

ажилд дэмжлэг үзүүлэх тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн “в”, 29.2, Газрын хэвлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 15.1.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 222, 2019 оны 184 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг Засгийн газрын 2019 оны 184 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан байршлаас ашиглуулж, байгалийн нөөц ашигласны төлбөрийг төвлөрүүлэх, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг нөхөн сэргээх гэрээ байгуулж ажиллахыг Нийслэлийн Байгаль орчны газар /Э.Баттулга/-т, түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын явцад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус даалгасугай.

 

      2.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН