Хөрөнгө гаргах тухай

2019-05-21 09:20:25

2019 оны 05 сарын 21-ний өдөр                                          Дугаар А482                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/19, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй  “Хүчит шонхор” дэд станцыг тэжээх 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын  нөлөөлөлд өртсөн  6 /зургаан/ иргэний өмчлөл, эзэмшлийн газар, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг  хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэдэд нөхөх олговор олгоход шаардагдах 250,631,000 /хоёр зуун тавин сая зургаан зуун гучин нэгэн мянган/ төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан “Газар чөлөөлөх нөхөх олговор”-ын зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

      3.Нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд  даалгасугай.

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН