“Улаанбаатар - 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулах тухай

2019-05-21 09:10:36

2019 оны 05 сарын 21-ний өдөр                                       Дугаар А/480                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Улаанбаатар - 2019” үндэсний аялал

жуулчлалын үзэсгэлэн зохион

байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “а”, 29.2, Аялал жуулчлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 1.4.5, 1.4.6 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт бараа бүтээгдэхүүн нийлүүлж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг нэг цэгээс хэрэглэгчидтэй уулзуулж, аялагч, амрагчдыг аяллын талаарх мэдээ, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Улаанбаатар -2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнг 2019 оны 05 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулсугай.

 

         2.“Улаанбаатар-2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнг хамтран зохион байгуулахад энэ захирамжийн хавсралтад заасан 12 334 000 /арван хоёр сая гурван зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээ”-ний зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

        3.“Улаанбаатар-2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулах арга хэмжээний удирдамжийг батлуулан, зохион байгуулж дүнг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор танилцуулахыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар /Д.Батсүх/-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т, уг арга хэмжээний үеэр соёл, урлагийн тоглолт зохион байгуулахыг “Улаанбаатар чуулга” ОНӨҮГ /Р.Мөнхсайхан/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН