Захирамж хүчингүй болгох тухай

2019-05-21 09:05:55

2019 оны 05 сарын 21-ний өдөр                                     Дугаар А/478                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Захирамж хүчингүй болгох тухай

 

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/449 дүгээр захирамжаар батлагдсан “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан шаардлагыг хангаагүй тул иргэн Ц.Хишигбаяртай холбоотой Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Хөрөнгө гаргах тухай” А/1187 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН