Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай

2013-04-30 00:00:00
2013 оны 04 сарын 30 өдөр                                             дугаар А/438                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны 03 дугаар сарын 22, 29-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 23 /хорин гурав/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөн баталгаажуулсугай.
 
2. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан талбайн хэмжээ, зориулалт өөрчлөгдсөн Нийслэлийн Засаг даргын 1999 оны А/211 дүгээр захирамжийн иргэн Г.Болормаад, 2011 оны 494 дүгээр захирамжийн “Гурванцамхаг” ХХК-д, 2012 оны А/455 дугаар захирамжийн “Онгитур” ХХК-д, 2003 оны 485, 2002 оны 350 дугаар захирамжийн “Уян-Унд” ХХК-д, 2010 оны 100, 101 дүгээр захирамжийн “Хаусинг сервис” ХХК, ОСНААУГ-т, 2009 оны 512 дугаар захирамжийн иргэн Б.Солонго, Ж.Булганмаад, 2007 оны 326 дугаар захирамжийн иргэн Ч.Баасансүрэнд, 2009 оны 301 дүгээр захирамжийн Аялал жуулчлал удирдлагын дээд сургуульд, 2012 оны А/63 дугаар захирамжийн 169 дүгээр цэцэрлэгт, 2011 оны 474 дүгээр захирамжийн “Номгон-Очир” ХХК-д, 2003 оны 283 дугаар захирамжийн “Хөх хайрхан трейд” ХХК-д, 2011 оны 951 дүгээр захирамжийн Авто тээврийн үндэсний төвд, 2007 оны 9 дүгээр захирамжийн иргэн Д.Эрдэнэбилэгт, 2007 оны 93 дугаар захирамжийн Хөдөлмөрийн төв биржид, 2009 оны 90 дүгээр захирамжийн “ТВ5 Телевиз” ХХК-д, 2012 оны А/798 дугаар захирамжийн “Тэсоконстракшн” ХХК-д хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ