Зорилт батлах тухай

2018-10-01 08:15:21

2018 оны 10 сарын 01-нйи өдөр                                      Дугаар А/915                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Зорилт батлах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 54 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ болон “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 2018 оны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтыг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ болон “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 2018 оны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлж ажиллахыг тус газрын захирлуудад, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                                ЗАХИРАГЧ                               С.БАТБОЛД