Үнэлгээний хорооны даргыг өөрчлөх тухай

2013-01-10 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.1, 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дарга өөрчлөгдсөнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/275 дугаар захирамжаар батлагдсан “Улаанбаатар хотын ногоон байгууламжид хөрөнгө оруулалт хийх ажлын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах CPLG-01” гэрээт ажлын зөвлөх компанийг шалгаруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хорооны даргаар Хот тохижилтын газрын дарга       Д. Энхсайханыг томилсугай.

2.А/275 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хороог ахлаж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”, “Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ын дагуу зөвлөх компанийг сонгон шалгаруулж, танилцуулахыг Үнэлгээний хороо /Д.Энхсайхан/-нд даалгасугай.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э. БАТ-ҮҮЛ