БНСУ-ын Сөүл хотод сургалтад хамруулах тухай

2012-10-03 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6–гийн “З”, 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. БНСУ-ын Сөүл хотын захиргаанаас зохион байгуулж буй “Гадаадын хотуудын төрийн албан хаагчдын 12 дахь сургалт”-д оролцуулахаар Нийслэлийн Засаг даргын зөвлөх Л.Ганхөлөгийг БНСУ-ын Сөүл хотод 2012 оны 10 дугаар сарын 9-нөөс 14-ний өдрүүдэд томилон явуулсугай.

   2. Холбогдох зардал болох  1 188 065 /Нэг сая нэг зуун наян найман мянга жаран тав/ төгрөгийг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.

   3. Сургалтад оролцсон тухай тайланг ирснээс хойш долоо хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхийг Л.Ганхөлөгт    даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---