Журам батлах тухай

2010-12-03 00:00:00
2010 оны 12 сарын 03 өдөр                                                                   Дугаар 796                                                                                        Улаанбаатар хот

Журам батлах тухай

               Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 54 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны 23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
              Нэг. “Нийслэлийн Засаг даргын шагналын төрөл, түүнийг олгох журам”-г нэгдүгээр хавсралтаар, “Нийслэлийн Засаг даргын шагналд нэр дэвшигчийн анкет”-ын загварыг  хоёрдугаар хавсралтаар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит “Шилдэг оюутан”, “Шилдэг сурагч”-д нэр дэвшигчийн мэдүүлгийн загварыг гуравдугаар хавсралтаар тус тус баталж, 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

              Хоёр. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т даалгасугай.

            Гурав. Нийслэлийн Засаг даргын шагналаар шагнуулах асуудлыг энэ журмын дагуу шийдвэрлүүлж байхыг Дүүргүүдийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг, Захирагчийн харъяа байгууллагуудын дарга нарт  үүрэг болгосугай.
 

 
 
 
                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                                          Г.МӨНХ-БАЯР