Үүрэг даалгавар

2021-05-03
2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд иргэдийг дархлаажуултад идэвхтэй хамруулах, сурталчлан таниулах, зохион байгуулалтын ажлуудаа эрчимжүүлж ажиллах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Засаг дарга нар, нийт байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай” А/250 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд газрын зөрчлийг арилгахдаа иргэдтэй сайтар зөвшилцөх, учир шалтгааныг тодруулж, урьдчилж иргэд, олон нийтэд мэдээлж ажиллах. /Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
3 2020-2021 оны өвөлжилтийн дүн, тайланг, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх. /Захирагчийн ажлын алба, бусад инженерийн байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
4 Харшлаас сэргийлж /Шарилж/ хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх, модны тайралт, хэлбэржүүлэлтийн ажлуудыг шуурхай зохион байгуулж ажиллах. /Захирагчийн ажлын алба, бусад Хот нийтийн аж ахуйн байгууллагууд, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
5 Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар, Дүүргийн Засаг дарга нар, нийт байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
6 Авто замын засвар шинэчлэл, нөхөөс, тэмдэг, тэмдэглэгээг будах, явган хүний гарц, цагаан шугамыг угаах зэрэг ажлуудаа эрчимжүүлж, Энхтайвны гүүрэн гарцын засварын ажлыг 2021 оны 05 дугаар сарын 08-ны дотор дуусгаж, хөдөлгөөнийг нээх. /Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 14
7 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгуулийн хороодыг ажлын байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангаж ажиллах. /7 дугаар зүйлийн 4, 29 дүгээр зүйлийн 2, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт/ заасан. /Дүүрэг, хорооны Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг 14
8 Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа хашаа, хайс цэгцлэх, гудамж, зам талбай дахь орц гарц гаргах ажлын хүрээнд тухайн газрын зөрчлийг арилгасаны дараа орчны зам засвар, тохижилт, тэмдэг тэмдэглэгээг байршуулах ажлуудыг шуурхай зохион байгуулж ажиллах. /Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР