Үүрэг даалгавар

2021-04-19
2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нутгийн захиргааны нийт байгууллагууд дотоод халдвар хамгаалалтын дэглэм, ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийж ажиллах. /Нийт байгууллагууд/, Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал шилжсэн хугацаанд албан хаагчдаа цахим сургалтад хамруулж, чадавхжуулах ажлыг зохион байгуулах. /Нийт байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг 14
3 Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлж, газар чөлөөлөлтийг шуурхай зохион байгуулж ажиллах. /Эрх шилжүүлсэн бүх байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
4 Авто замын хашлага, босоо тэмдэг, тэмдэглэгээнүүдээ засварлах, шинэчлэх ажлуудаа эрчимжүүлж дуусгах. /Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 14
5 Нийслэлийн хэмжээнд байгаа зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй бүх авто зогсоолуудад орчны аюулгүй, байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулж, тохижуулах, тэмдэг тэмдэглэгээг засварлах ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Авто замын хөгжлийн газар Улаанбаатар зам засвар, арчлалтын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар/ Хяналт тавих албан тушаалтан: 14
6 Энэ онд нийслэлд хийгдэх инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг авто замын ажлуудтай сайтар уялдуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзаж, нэгдсэн график төлөвлөгөө гаргах, засвар, шинэчлэлийн ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэдэд байнга урьдчилан мэдээллийг хэвлэл, олон нийтийн хэрэгслээр тогтмол мэдээлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс, Авто замын хөгжлийн газар, Инженерийн хангамжийн байгууллагууд, Дүүргийн Засаг дарга нар/ 14
7 Хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймэр болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах. Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө 14
8 Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/177 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
9 Нийтийн эзэмшлийн гудамж талбай, автобусны буудал, гудамж, талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх ажлуудаа тогтмол хийж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хот, нийтийн аж ахуй болон инженер, хангамжийн байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
10 Сэлбэ голийн ай сав газруудад үзлэг шалгалтыг зохион байгуулж, хамгаалтад авч, холбогдох хууль, дүрэм зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцож ажиллах. /Нийслэлийн Байгаль орчны газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Аялал жуучлалын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
11 Туул, гол, Сэлбэ гол, Улиастай голын ай сав дагуу газар олголттой холбоотой гаргасан тушаал, шийдвэрийн судалгааг нарийвчлан гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулж танилцуулах. Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, Нйислэлийн Мэргэжлийн хяналтын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР