1 |
Коронавируст /Ковид-19/-ын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах тусгаарлах өрөөг бэлтгэж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах./Нийт байгууллагууд/
|
14 |
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
|
2 |
Ажилтан, албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажиллуулж, 70 хувийг цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалга гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийт байгууллагууд/
|
14 |
3 |
Ажилтан, албан хаагчид цахимаар ажиллах түр дүрэм журам, зааврыг боловсруулан мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар/
|
14 |
4 |
Зорчигч тээврийн нэгтгэл, Зорчигч тээвэр-3 ОНӨААТҮГазруудад нийтийн тээврийн үйлчилгээний халдвар хамгааллын дэглэм, цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжилт болон нөхцөл байдал ямар байгаа хяналт тавьж ажиллах ажлын хэсгийг байгуулж, дүнг танилцуулах. /Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,
Нийтийн тээврийн үйлчилгээний газар/
|
14 |
5 |
Худалдаа, үйлчилгээний газруудад халдвар хамгаалалтын дэглэм, түр дүрэм журам, тусгай шаардлага зэргийг сайтар мөрдүүлж, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хянах QR кодын ашиглалтад тогтмол хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргийн Засаг дарга нар/
|
14 |
6 |
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу дулаан, цахилгаан, хог, усны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ээс 2021 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд тэглэсэнтэй холбогдуулан ард иргэдийг зохистой хэрэглээнд уриалж, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ТӨХК-с дулаан, цахилгааны хэрэглээнд тогтмол хяналт тавьж ажиллах. /Нийт байгууллагууд /
|
14 |
7 |
Нийслэлийн төсөвт болон өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, стандарт, норм нормативыг мөрдөх, байгууллагынхаа гадна, дотор талбайд эрсдэлгүй, орчныг бүрдүүлж ажиллах. /Нийслэлийн төсөвт, өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд/
|
14 |
8 |
Нийслэлийн байгууллагууд дотоодоо халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, мөрдөх, иргэд болон ажиллагсдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх, гарыг ариутгах, амны хаалтыг тогтмол хэрэглэх, дотор, гадна орчинд цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж ажиллах. /Нийт байгууллагууд/
|
14 |
9 |
Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллах. /Нийт байгууллагууд/
|
14 |
10 |
Нийслэлийн Засаг даргын А/1282 дугаар захирамжийн дагуу “Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого”-ын мэдээлэл цуглуулах, хянах, боловсруулах болон ариутгал, халдваргүйжүүлэлт, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхтэй холбоотой зардлыг дүүргийн төсвөөс гаргаж, Мал тооллогоор ажиллаж байгаа тоологч нарыг коронавируст /Ковид-19/ халдварын цар тахлаас урьдчилан сэргийлж ажиллах. /Нийслэлийн Статистикийн газар, Нийслэлийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар,Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Багануур, Багахангай, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нар/
|
14 |