Коронавирусын халдвараас урьчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх Нийслэлийн Засаг даргын  захирамж гарлаа
Нийслэлийн Онцгой комисс 97 хувийн ирцтэйгээр өргөтгөсөн хуралдаан хийж, тус хуралдаанаар хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж, Иргэндийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамж гарлаа. Захирамжийн агуулга нь нийслэлийн иргэдийг коронавирусын халдвараас хамгаалах, түүнд өртөхөөс урьчилсан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэжээ.
2020 -оны 2 -р сарын 26
821
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон нийт цуглаж болзошгүй газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл зогсоолоо
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, CoVid19 -ын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор иргэдийг аюулгүй байлгах, эрсдэлээс хол байх нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Хуралдааны эхэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар CoV19 халдварын тархалтын мэдээллийг танилцууллаа.
2020 -оны 2 -р сарын 26
769
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шалган нэвтрүүлэх 6 товчоодоор хотруу нэвтрэх, хотоос гарах иргэдээс асуумж авна
02 сарын 27-ний пүрэв гарагийн 08:00 цагаас эхлэн нийслэл руу орох, нийслэлээс гарах чиглэлд 6 шалган нэвтрүүлэх товчоод дээр хэрэгжүүлж эхлэх бөгөөд төслийн ажилтнуудын зүгээс жолооч, зорчигчоос зорчигчдоос ХААНААС ИРЖ БАЙГАА, ХААНА ОЧИХ ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ асуумж хэлбэрээр авч, авто машин тус бүрт зорчигчийн тооноос хамаарч 10-30 секунтэд багтаан асуумжаа авах аж.
2020 -оны 2 -р сарын 25
1155
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хөл хорио дуустал гадаад улс орон руу зорчихгүй
Шинэ коронавирус тархахаас урьчилсан сэргийлэх зорилгоор төр захиргааны байгууллагуудаас шат дараалсан олон арга хэмжээг авч хэрэгжүүлж, 2020 оны 3 сарын 30-ны өдрийг хүртэл бүрэн дунд сургууль болон их дээд сургууль, цэцэрлэг, коллежийн үйл ажиллагааг зогсоож, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргаад байгаа билээ.
2020 -оны 2 -р сарын 23
1018
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хулгайн замаар зорчиж эрсдэлд орсон тохиолдолд дуудлага өгсөн иргэнээс бүх зардлыг гаргуулна
Сар шинийн баяраар иргэдийн хөдөлгөөнийг багасгах үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотруу орох гарах автомашин, зорчигчийн хөдөлгөөнийг байнгын 8 шалган нэвтрүүлэх товчоод болон шороон замаар Улаанбаатар хот руу нэвтэрдэг бүх замуудад ТЦГ, НЦГ-аас албан хаагчид үүрэг гүйцэтгэн бүрэн хаасан. Энэ хугацааанд зөвхөн аймгуудын онцгой комиссын бичигтэй болон тусгай үүрэг гүйцэтгэж буй яаралтай тусламжийн тээврийн хэрэгслүүд нэвтрэх юм.
2020 -оны 2 -р сарын 23
366
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шинийн нэгнээс дөрвөн хүртэл нийслэлд нийтийн тээвэр үйлчлэхгүй
Шинэ төрлийн корона вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Онцгой комисс хуралдаж сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 24-нөөс хоёрдугаар сарын 27-ны өдөр хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоохоор шийдвэрлэсэн. Харин тусгай үүрэг гүйцэтгэж байгаа төрийн зарим албан хаагчдыг хүргэх зорилгоор дунд оврын цөөн тооны автобус өглөө орой тодорхой чиглэлд явуулах юм. Нийтийн тээврийн үйлчилгээ бүрэн зогссон эдгээр өдрүүдэд тээврийн хэрэгслүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийхээр болжээ.
2020 -оны 2 -р сарын 23
231
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сар шинийн өдрүүдэд Нийслэлд сайжруулсан түлш тасалдахгүй байх арга хэмжээ авч ажиллана
Сар шинийн өдрүүд тохиож байгаатай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Тавантолгой түлш ХК болон Дүүргүүдийн холбогдох албан тушаалтнуудыг хамруулсан өргөтгөсөн хуралдаан зохион байгууллаа. Хуралдаанд НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа, НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Дүүргүүдийн орлогч дарга нар, Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид, Тавантолгой түлш ХК-ийн төлөөлөл оролцож түлш борлуулалтын нөхцөл байдлын талаар зөвлөлдлөө. Сар шинийн баяр тохиож байгаатай холбогдуулан сайжруулсан түлшний хэрэглээ нэмэгдэж, зарим борлуулалтын цэгүүдэд тасалдаж байгаатай холбогдуулан, ажиллаж байгаа цэгүүдэд түлш хүргүүлэх ажлыг зохион байгуулах шаардлага бий болжээ. Энэ хурлаар нийслэлд сайржруулсан түлшний түгээлтийг тасалдуулахгүй байх, ажиллахгүй байгаа цэгүүдэд явуулын түлш борлуулалт түгээлтийн явуулын автомашин ажиллуулахаар боллоо.
2020 -оны 2 -р сарын 23
207
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн хөдөлгөөнийг хэсэгчлэн зогсооно
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэр гарсантай холбогдуулан нийслэлд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.Хуралдааны эхэнд, амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд хэрхэн ажиллах талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан. Үүнтэй холбогдуулан зарим ачаа тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгслүүдийг аймгийн онцгой комиссын зөвшөөрлийн бичгийг үндэслэн нийслэл рүү нэвтрүүлнэ. Мөн Оюутолгой компаниас 300 гаруй,
2020 -оны 2 -р сарын 22
772
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрүүл мэндийн байгууллагууд зөөврийн дижитал рентген аппараттай боллоо
Шинэ коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30, 48 дугаар тогтоолын дагуу, мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн түвшинд сүрьеэгийн оношилгооны чадавхийг нэмэгдүүлж, дижитал рентген аппаратаар үе шаттай хангах” зорилтын хүрээнд нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад зөөврийн дижитал рентген аппаратыг хүлээлгэн өглөө.
2020 -оны 2 -р сарын 22
170
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга "Санитол" үйлдвэрлэх нөөцийн асуудлыг шийдвэрлэв
Дэлхий нийтийг цочролд оруулаад байгаа COVID-19/Корона/ вирусийн эсрэг улс үндэстэн бүр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа энэ үед хамгийн их эрсдэлтэй орны тоонд Монгол улс багтсан. Тэр тусмаа нийт хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг нийслэл Улаанбаатар гамшиг эрсдлийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа. Ийм нөхцөлд эрсдлийн бэлэн байдлыг шалгах ажлын хүрээнд Хотын захирагч С.Амарсайхан Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Монхимо" ХХК-ий эмийн үйлдвэрт ажиллалаа.
2020 -оны 2 -р сарын 22
405
ДЭЛГЭРЭНГҮЙ
Багануур дүүргийн иргэд хэрэглээний амны хаалтаа өөрсдөө үйлдвэрлэж байна
Нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Багануур дүүргийн халдвартын эмнэлэгийн бэлэн байдлыг шалгалаа.
2020 -оны 2 -р сарын 21
358
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын захирагч С.Амарсайхан Багануур дүүргийн шалган нэвтрүүлэх товчоонд ажиллалаа
Улс орон даяар онцгой дэглэм тогтоож коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх ажил, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж байгаа. Хотын захирагч уржигдар Налайх дүрэгт ажилласан бол өнөөдөр Багануур дүүрэгт очиж ажиллалаа.
2020 -оны 2 -р сарын 21
472
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнгөрсөн долоо хоногийн тойм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны хоёрдугаар сарын 17-наас хоёрдугаар сарын 21-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2020 -оны 2 -р сарын 21
164
ДЭЛГЭРЭНГҮЙ
Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсооно
Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөлөл өнөөдөр “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох асуудлаар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
2020 -оны 2 -р сарын 21
195
ДЭЛГЭРЭНГҮЙ
Амгалан амаржих газар "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах нь" үзүүлэх сургалт зохион байгууллаа
Эрүүл мэндийн сайдын 2020 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 93 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Нийслэлийн Амгалан амаржих газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран шинэ коронавирусын (COVID-19) болзошгүй халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авах үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.
2020 -оны 2 -р сарын 20
189
ДЭЛГЭРЭНГҮЙ