Энэ сарын 23-25-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдахгүй
Улсын Их хурлын 2020 оны сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-25-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон нийслэлийн Засаг даргын захирамжийн талаар өнөөдөр цахимаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн нар өгөв.
2020 -оны 6 -р сарын 22
114
ДЭЛГЭРЭНГҮЙ
Номын сан, музейн үйл ажиллагааг өнөөдрөөс нээлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гарагт иргэд, олон нийтэд хандан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч буй. Хотын Захирагч энэ удаагийн Мэдээллийн цагийнхаа эхэнд дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн цар тахлын эсрэг гадаадын зарим хотуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл өглөө.
2020 -оны 6 -р сарын 22
431
ДЭЛГЭРЭНГҮЙ
2021 онд нийслэлийн 1077 угсармал орон сууцны 30 хувь буюу 375 барилгыг дулаална
Нийслэлийн засаг даргын тамгын газар 2017 онд НҮБ-ын “Тогтвортой эрчим хүчийг бүгдэд” (SEforALL) санаачилгын хүрээнд хэрэгжих “Барилгын хэмнэлтийн хурдасгуур” (BEA) хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ гаргасан билээ. НБОГ-ын дарга Э.Баттулга ICLEI олон улсын байгууллагын шугамаар НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтын бага хуралд оролцож, 2019 оны "Сөүлийн хотын дарга нарын форум"-д Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан засаг даргын орлогч Д.Мөнхжаргал оролцож, "Барилгын хэмнэлтийн хурдасгуур" санаачилгын хүрээнд угсармал орон сууцанд эрчим хүчний аудит хийж буй төслөө танилцуулан олон улсын байгууллагуудын дэмжлэг авах боломжийг бүрдүүлэн ажилласан.
2020 -оны 6 -р сарын 21
459
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн нутаг дэвсгэрт 7 маршрутаар завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна
Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг гол болон тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлж, авран хамгаалах зорилгоор 7 маршрутаар завьт болон, хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна.Тодруулбал Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуух газруудаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид иргэдэд сэрэмжлүүлэг яриа хийж, автомашиныг голын ногоон бүсээс холдуулах ажлыг зохион байгуулж байна.
2020 -оны 6 -р сарын 21
233
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг гол болон тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлж, авран хамгаалах зорилгоор 7 маршрутаар завьт болон, хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуух газруудаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид иргэдэд сэрэмжлүүлэг яриа хийж, автомашиныг голын ногоон бүсээс холдуулах ажлыг зохион байгуулж байна.
2020 -оны 6 -р сарын 20
262
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин төлөвлөлтөнд хамруулан барих шинэ байрны шав тавих ёслол боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Налайх дүүрэгт ажиллах үеэрээ ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөлтөнд хамруулах ажлыг эхлүүлэхээр иргэд оршин суугчидтай уулзаж байсан. Тэгвэл өнөөдөр Налайх дүүргийн 2 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 26, 27 дугаар орон сууцны дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлж шав тавих ёслол боллоо. Шав тавих ёслолд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, НОСК-ын гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар, “Стандарт холдинг” ХХК-ны захирал О.Мягмардорж болон иргэд оршин суугчдын төлөөлөл оролцов.
2020 -оны 6 -р сарын 20
250
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх дүүргийн 4,4 км авто замын хоёрдугаар хэсгийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нээхээр төлөвлөөд байна
Нийслэлийн төсөв, Замын сангийн хөрөнгөөр Нийслэлийн Налайх дүүрэгт хийгдэж буй “Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил” эрчимтэй үргэлжилж байна. Ажлын хүрээнд трасст өртсөн инженерийн шугам сүлжээ, авто замын газар шорооны ажил бүрэн дуусч, эхний хэсгийн 2,3 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нээлээ.
2020 -оны 6 -р сарын 19
454
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргийн эмч, сувилагч нар улсын гуравдугаар төв эмнэдэг тархины харвалт, шигдээсийн чиглэлээр суралцаж байна
Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд “Дүүргийн эмнэлэгт харвалт, шигдээсийн нэгж байгуулах төлөвлөгөө”-ний дагуу дүүргийн эмнэлгийн эмч, сувилагч нарыг тархины харвалт, шигдээсийн чиглэлээр сургахаар болсон билээ.
2020 -оны 6 -р сарын 19
507
ДЭЛГЭРЭНГҮЙ
“10 000 ПРОГРАММИСТ” төслийн эхний ээлжийн суралцагчид амжилттай төгслөө
“10 000 программист” бэлтгэх төслийн хүрээнд нийслэлийн зорилтот бүлгийн 400 хүүхэд, залуучуудыг Анхан шатны жава програмчлалын хэлний болон веб хөгжүүлэгчийн сургалтад хамруулахаар төлөвлөсөн. Тус төслийн хүрээнд эхний ээлжид хамрагдсан 40 суралцагч 15 хоногийн хугацаанд амжилттай суралцан төгсөж, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр сертификат гардан авлаа.
2020 -оны 6 -р сарын 19
566
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ажлын байранд урьж байна
Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжид Худалдан авах ажиллагаа, гэрээний удирдлага хариуцсан мэргэжилтний ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
2020 -оны 6 -р сарын 18
107
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 17-ны өдөр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг утсаар зохион байгууллаа.
2020 -оны 6 -р сарын 18
260
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын даргын захирамжаар хэрэгжүүлж буй стандарт амжилттай мөрдөгдөж байна
Улаанбаатар хотын иргэдийн амьдрах эрүүл орчинг бүрдүүлэхэд хотын хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалт, тохижилтод стандартын хэрэгжилтийг сайжруулах нь нэн чухал асуудал болсон. Иймд хотын стандартын баримт бичгийг бий болгож, мөрдүүлэх зорилгоор Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2020.04.06-ны өдрийн “Хотын стандартын баримт бичгийг мөрдүүлэх тухай” А/456 дугаар захирамжийг баталсан.
2020 -оны 6 -р сарын 18
139
ДЭЛГЭРЭНГҮЙ