“ЦЭВЭР АГААР – АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” арга хэмжээний хүрээнд “СПОРТЛОГ УЛААНБААТАР” өдөрлөг боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр” өдөрлөгийг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр жанжин Сүхбаатарын талбайд “Автомашингүй өдөр” өдөрлөг болж байна. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр нар оролцлоо.
2019 -оны 9 -р сарын 16
232
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах шилдэг бүтээлийн уралдааныг дүгнэлээ
НИТХ, НЗДТГ, НБОГ-аас 2019 оны зургаадугаар сарын 10-наас наймдугаар сарын 10-ны хооронд хөрсний бохирдлоос сэргийлэх, доройтлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэхэд чиглэсэн “Хөрсний бохирдлыг бууруулах – шийдэл” төсөл, бүтээлийн уралдаан, нийслэлийн хөрсний бохирдлын өнөөгийн бодит байдал, хөрсний бохирдлын хор нөлөөг иргэд, олон нийтэд фото зургаар дамжуулан хүргэж, тэдэнд орчин тойрныхоо “Хөрс хамгаалах” хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Хөрс ба амьдрал" гэрэл зургийн уралдааныг тус тус зарлан зохион байгуулсан.
2019 -оны 9 -р сарын 16
305
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр” болж байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр” өдөрлөгийг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр жанжин Сүхбаатарын талбайд “Автомашингүй өдөр” өдөрлөг болж байна. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр нар оролцов.
2019 -оны 9 -р сарын 15
457
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргаашнаас эхлэн сайжруулсан түлш авах “Сайн карт” иргэдийн гар  дээр очно
Хотын захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.09.14/ Сүхбаатарын талбайд холбон Цэвэр агаартай-машингүй өдөрлөгийн нээлтэд оролцоод, үдээс хойш “Таван толгой түлш” компани дээр очиж ажиллалаа. Түүнтэй хамт Нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчины бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нарын албаны хүмүүс байлцлаа.
2019 -оны 9 -р сарын 15
614
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэд та бүхэн сайжруулсан түлштэй холбоотой мэдээллийг Сүхбаатарын талбайгаас авч болно
Нийслэлийн засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”-ийг есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр”, “Цэвэр агаартай-автомашингүй өдөр” гэсэн үндсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулж байна.
2019 -оны 9 -р сарын 14
494
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хотоо цэвэрлэх-Угаах өдөр” намрын бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа
Нийслэлийн засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “ХОТОО ЦЭВЭРЛЭХ-УГААХ ӨДӨР” уриатай намрын бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.
2019 -оны 9 -р сарын 14
137
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын цагдаагийн гүүрэн гарцын үндсэн хөдөлгөөнийг даваа гарагт нээнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, албаны хүмүүс өчигдөр Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилга дээр албаны хүмүүсийн хамтаар очиж ажиллалаа.
2019 -оны 9 -р сарын 14
227
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл өнгөрсөн долоо хоногт
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны есдүгээр сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2019 -оны 9 -р сарын 14
162
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн “Соёлын элч”-ийг ажиллуулах журам батлагдлаа
Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн соёлыг дээшлүүлэхээр нутгийн захиргааны байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, зохион байгуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах үүрэг бүхий Нийслэлийн 169 хороонд “Соёлын элч”-ийг ажиллуулах журам Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн A/939 дугаар захирамжаар батлагдлаа.
2019 -оны 9 -р сарын 13
231
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармаг нээлтээ хийлээ
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээг сайжруулах жил”, нийслэлээс “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан зохион байгуулж буй “Улаанбаатар Түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармагийг 44 дэх жилдээ 2019 оны есдүгээр сарын 12-ны өдөр “Мишээл Экспо” төвд нээлтээ хийлээ.
2019 -оны 9 -р сарын 13
229
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан төрийн бүх байгууллагуудын хаягийг шинэчлэнэ
Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас Нийслэлийн Засаг даргын 05 албан даалгаврын хүрээнд барилгын гадна орчны аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар хийсэн судалгааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас “Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага” гарын авлагыг эмхэтгэж гаргасан байна.
2019 -оны 9 -р сарын 13
71
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргааш Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт зарим хэсэгт цахилгаан хязгаарлана
Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-ны засварын ажилтай холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө 06:00-09:00 цагийн хооронд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зарим хэрэглэгчдийг цахилгаанаар түр хязгаарлана.
2019 -оны 9 -р сарын 13
215
ДЭЛГЭРЭНГҮЙ
“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ийн үеэр нийтийн тээврийн чиглэлд дараах өөрчлөлт орно
Нийслэлийн засаг даргын 2019 оны А/932 дугаар “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр” зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр 07:00-18:00 цагийн хооронд Улаанбаатар хотын зарим гудамж замын хөдөлгөөнийг хязгаарлана. Дээрх үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 39 чиглэлийн 271 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.
2019 -оны 9 -р сарын 13
1246
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Seedstarts Ulaanbaatar-2019" олон улсын тэмцээн зохион байгуулагдлаа
Дэлхийн 85 улсад зохион байгуулагдаж улс бүрээс шилдгүүдийг нь шалгаруулдаг “Seedstars World” тэмцээн наймдугаар сарын 31-ний өдөр “Seedstars Ulaanbaatar” нэртэйгээр “Улаанбаатар инновацын төв”-д зохион байгуулагдлаа. Уг тэмцээний эхний шатанд нийт 49 гарааны компани бүртгүүлснээс эцсийн шатанд 10 гарааны компани шалгарч шүүгч, үзэгчдийн өмнө гурван минутад багтаан танилцуулга хийсэн.
2019 -оны 9 -р сарын 13
175
ДЭЛГЭРЭНГҮЙ
Япон соёлын наадам болно
Улаанбаатар хотод “Япон соёлын наадам” энэ амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох талаар зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл хийлээ. Хоёр улсын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр арав дахь удаагаа зохион байгуулагдах тус наадам энэ жил “Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах ЯПОНЫ НЭГ ӨДӨР” уриан дор зохион байгуулагдах аж. Наадмын үеэр Япон улсын соёл урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн уралдаан, бараа бүтээгдэхүүн, амтат хоол зэргийг олон нийтэд танилцуулахаар төлөвлөжээ.
2019 -оны 9 -р сарын 13
175
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн салбар комиссын II дугаар хурал боллоо
“Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг зохион байгуулах нийслэлийн салбар комиссын хоёрдугаар хурал өнөөдөр боллоо. Хуралдаанд салбар комиссын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн ахлагч, гишүүд оролцлоо. “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн салбар комиссын хийж хэрэгжүүлсэн ажлын явц, өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Нийслэлийн салбар комиссын нарийн бичгийн дарга С.Гаваа мэдээлэл хийлээ.
2019 -оны 9 -р сарын 13
225
ДЭЛГЭРЭНГҮЙ