Монгол улсад ирсэн гадаад, дотоодын жуулчдад аялал жуулчлалын бүх төрлийн мэдээлэл өгөх, Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газрууд, хотын аяллын маршрутыг танилцуулах, аялал жуулчлалын байгууллагуудыг сурталчлах, жуулчидтай холбох гүүр болох, гадаад, дотоодын жуулчид, гадаадад аялах Монгол иргэдэд аяллын мэдээлэл, зөвлөгөө өгөх, тусламж үзүүлэх зорилготой Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэдээлэл, сурталчилгааны төвийг нээхээр боллоо.