Уурын болон нам даралтын зуухыг цахилгаан халаалтад холбох, газанд шилжүүлэх арга хэмжээг авна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах 70-100кв-н хүчин чадалтай нам даралтын зууханд хийсэн үзлэг, туршилтын ажлын дүгнэлтийн танилцууллаа. Танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийсэн юм.
2019 -оны 11 -р сарын 7
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нийслэлийн иргэдэд үзүүлж буй мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт зөвлөгөөн боллоо
НИТХ-ын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн нэг үндсэн зорилт нь дүүргийн нэгдсэн эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нэр, төрлийг үе шаттайгаар нэмэгдүүлснээр иргэдэд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг ойртуулан хүлээгдэл, чирэгдлийг бууруулах явдал юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2016-2019 онд дүүргийн эмнэлгүүдэд хөнгөвчлөх болон хавдрын өдрийн хими эмчилгээ, мэс засал, гэмтэл, гемодиализийн тасгийг үе шаттайгаар нээн ажиллуулж байгаа билээ.
2019 -оны 11 -р сарын 7
220
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргийн эрүүл мэндийн төвд “Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн нэг цэгийн үйлчилгээ” үзүүлж эхэллээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оныг “Эх хүүхдийг тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд батлагдсан “Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний журам”-ыг хэрэгжүүлэн ажиллахыг дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд үүрэг болгосон юм.
2019 -оны 11 -р сарын 7
207
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “10000 програмист төсөл хэрэгжүүлэх тухай”, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай”, “Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай” зэрэг асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал танилцуулав.
2019 -оны 11 -р сарын 7
427
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Монгол гэр, өв соёл”-ыг уламжлан үлдээсэн оюуны бүтээл хэвлэгдлээ
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Соёлын биет бус өвийг хамгаалах” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Монгол гэр, өв соёл” товхимол бүтээлийг нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр олон нийтэд хүргэлээ.
2019 -оны 11 -р сарын 7
267
ДЭЛГЭРЭНГҮЙ
Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Масато Такаока “Нийслэлийн 380 жилийн ойн баярын мэндийг танд хүргэе. Япон, Монгол хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа улам бэхжин хөгжиж байгаад талархалтай байдаг.
2019 -оны 11 -р сарын 7
255
ДЭЛГЭРЭНГҮЙ
Г.Нэргүй: Шахмал түлш хэрэглэж байгаа тохиолдолд өрхөө бүтээж болохгүй
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2019 -оны 11 -р сарын 7
333
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Жежү олле” явган аяллын фестивальд Монгол улсаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-ын Жежу хотын “Жежү Олле” нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөл “Монгол олле”-тай хамтран БНСУ-ын Жежүд 10 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа “Жежү олле” явган аяллын фестивальд анх удаагаа Монгол улсаас өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Бүрэлдэхүүнд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын хэлтсийн дарга В.Батчимэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам тээврийн яамны болон бусад төрийн байгууллагын төлөөллүүд, Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, Монголын аялал жуулчлалын хөгжлийн төвийн менежер Д.Бадрах, Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга Ц.Болд, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга Х.Эрдэнэсайхан тус хороонуудын иргэдийн төлөөллийг оролцуулж, туршлага судаллаа. Энэ жилийн фестивальд зургаан орны 3000 хүн хамт алхлаа.
2019 -оны 11 -р сарын 7
149
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд иргэд, олон нийтийн санал авч байна
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжийн дагуу “Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг аравдугаар сарын 07-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 05-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд зарласан.
2019 -оны 11 -р сарын 7
274
ДЭЛГЭРЭНГҮЙ
Угаарын хий мэдрэх тоног төхөөрөмж нийлүүлэх аж ахуйн нэгжүүдтэй хамтарна
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 43 дугаар хуралдааны тэмдэглэлээр нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 2,3 дугаар бүсэд орших айл өрхийг угаарын хий мэдрэгчээр хангах ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосон.
2019 -оны 11 -р сарын 7
209
ДЭЛГЭРЭНГҮЙ