Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо
Захирамжид өмнөх захирамжийг үйлчлэх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж байгааг дурьдсаны зэрэгцээгээр улс, нийслэлийн эдийн засаг, хувийн хэвшлийн байгууллага, түүнд ажиллагчдын үйл ажиллагааг дэмжих зорилгоор, мөн Засгийн газраас өгсөн үүрэг чиглэл, иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлт, саналыг үндэслэн нийслэлийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангах хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа спорт заал, бассейн, бүжгийн клуб, сургалтын төвийн тэнхмийн сургалтаас бусад сургалтын үйл ажиллагааг нээхээр заажээ. Мөн архи согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, караоке зэрэг байгууллагын үйл ажиллагааг 00:00 цаг хүртэл нээхээр болж байгаа юм.
2020 -оны 5 -р сарын 1
1035
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга
Хот байгуулалт, хөгжлийн газраас Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын 2013 оны 7/29, 12/43, 2014 оны 19/23, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 161, 2020 оны 48 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршлуудад төсөл хэрэгжүүлэх тухай битүүмжилсэн төсөл ирүүлэх сонгох шалгаруулалтанд урьж байна.
2020 -оны 4 -р сарын 30
576
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ахлах сургуулийн гурван баг олон улсын өсвөрийн энтрепренеруудын уралдаанд оролцох эрх авлаа
Нийслэлийн ахлах сургуулийн сурагчдын дунд зохиогдсон өсвөрийн энтрепренеруудын сургалт, уралдаан 2020 оны гуравдугаар сарын 21-ээс дөрөвдүгээр сарын 29-ний өдрүүдэд цахим орчинд амжилттай явагдаж өндөрлөлөө. 2020 оны уралдаанд 12 цагийн хугацаанд бизнес санаа гаргаж, бизнесийн төлөвлөгөө боловсруулан оролцсон нийт есөн багаас гурван баг (Innoway, Nanitech, Wave багууд) шилдгээр шалгарч, олон улсын GYEC 2020 тэмцээнд оролцох эрхээ дөрөвдүгээр сарын 29-ний өдөр гардан авлаа.
2020 -оны 4 -р сарын 30
375
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хуульчийн Про Боно өдөр-2020” өдөрлөг зохион байгуулна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2020” өдөрлөгийг маргааш буюу 2020 оны тавдугаар сарын 01-ний өдөр зохион байгуулах гэж байна.
2020 -оны 4 -р сарын 30
291
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнөөдөр хүүхдийг зодож, шийтгэхийн эсрэг олон улсын өдөр тохиож байна
“Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”-уудыг эрэлхийлэхийг уриалдаг энэ өдрийг олон улсад 22 дахь жилдээ, Монголд 16 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Анх 1998 онд АНУ-д санаачилж, улмаар 2001 оноос бусад улс орнууд нэгдэж, дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болсон бөгөөд Монгол Улсад Японы Хүүхдийг ивээх сангаас санаачлан 2006 оноос энэхүү өдрийг олон нийтэд танилцуулж хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэхийг уриалж тэмдэглэсээр ирсэн.
2020 -оны 4 -р сарын 30
282
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ковид-19 халдварт цар тахлаас хамгаалах дадлага сургуулилалтыг зохион байгуулна
Цаг үеийн асуудлаар нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ.
2020 -оны 4 -р сарын 30
246
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шалган нэвтрүүлэх товчоодод иргэдээс авч буй асуумж нь эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтойг онцоллоо
Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодод хүн амын урсгал хөдөлгөөний болон шилжин суурьшигсдын хөдөлгөөнийг хянаж бүртгэлжүүлэн, асуумжийн аргаар эрүүл мэндийн тандалт судалгааг хийж буй. Урсгал хөдөлгөөний хяналтыг DTM аргачлалыг ашиглан хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэв Монгол Улсад коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд тухайн халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг олж тогтоох, иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөнийг саармагжуулах мэдээллийн дата бааз үүсгэж, эрсдэлийг бууруулах зорилготой юм.
2020 -оны 4 -р сарын 30
356
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бодлогын инноваци – 2020 бичил төслийн сонгон шалгаруулалт зарлагдлаа
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл хамтран Бодлогын инновацийг туршин нэвтрүүлэх бичил төслийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй багууд хэрэгжүүлэх төслийн саналаа бэлтгэн, төслийн нэгжийн policyinnovationmn@gmail.com хаягаар 2020 оны 05 сарын 11-ний өдрөөс өмнө ирүүлнэ үү. Төслийн санал хүлээн авах хугацаа дуустал тодруулга асуултуудыг дээрх имэйлээр чөлөөтэй хүлээн авах болно.
2020 -оны 4 -р сарын 30
157
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрх олгох тухай
2020 -оны 4 -р сарын 30
1027
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрх олгох тухай
2020 -оны 4 -р сарын 30
961
ДЭЛГЭРЭНГҮЙ