Үе үеийн Жагсаалын дарга нарын дурсамж уулзалт болж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор төрийн цэргийн байгууллагуудад алба хаасан үе үеийн Жагсаалын дарга, бага дарга нарын “Дурсамж уулзалт” баярын арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд ёслолын жагсаалаар эхэллээ.
2019 -оны 6 -р сарын 21
353
ДЭЛГЭРЭНГҮЙ
Азийн Буддистуудын энх тайвны бага хурал Гандантэгчэнлин хийдэд эхэллээ
Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулган өнөөдөр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд МБШТ Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны төлөөлөл, хүрэлцэн ирсэн Азийн орнуудын хамба лам нар болон Гандантэгчинлэн хийдийн лам, хуваргууд, сүсэгтэн олон оролцов.
2019 -оны 6 -р сарын 21
320
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын захирагч НОБГ-т шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслүүд авч өгөхөөр болов
Монгол Улсад Онцгой байдлын байгууллага үүсч, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15 жилийн ойн өдөр тохиож байна. Ойн арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд ёслолын жагсаалаар эхэлж, баярын хурал Соёлын төв өргөөнд үргэлжилсэн юм.
2019 -оны 6 -р сарын 20
447
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: Эвлэрлийн гэрээг цаашид хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй
УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн А.Сүхбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон бусад албаныхан өчигдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Шувуун фабрик орчимд хайрга, дайрга олборлож буй компаниудын үйл ажиллагааг газар дээр нь очиж шалган, холбогдох арга хэмжээг авах болсноо мэдэгдлээ.
2019 -оны 6 -р сарын 20
523
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шинэ сургууль, цэцэрлэгийн шав тавилаа
Нийслэлийн 133 дугаар сургууль 2017 онд шинээр байгуулагдсан. Нийт 1540 хүүхэд суралцдаг ч өөрийн гэсэн байргүйгээс БСШУСЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн 1, 2 дугаар давхарт хичээлийн 15 танхимд гурван ээлжээр хичээллэдэг байна.
2019 -оны 6 -р сарын 19
494
ДЭЛГЭРЭНГҮЙ
Спортын гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн найм дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэллээ. Уг тэмцээн нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа аж. Тэмцээнд 19 орны 139 тамирчин, 64 дасгалжуулагч, 46 шүүгч оролцож байна.
2019 -оны 6 -р сарын 19
397
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үе үеийн бага дарга нарын “Дурсамж уулзалт” болно
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах төрийн цэргийн байгууллагуудад алба хаасан үе үеийн жагсаалын дарга, бага дарга нарын “Дурсамж уулзалт” энэ сарын 21-ний өдөр болно. Уг арга хэмжээний талаар нийслэлийн Цэргийн штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Анх удаагаа болох гэж буй уг арга хэмжээг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн ИТХ болон нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, “Монгол цэргийн нэгдсэн холбоо” хамтран зохион байгуулах юм.
2019 -оны 6 -р сарын 19
668
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орон сууцны дундах ногоон байгууламж бүхий талбайд олгосон газрын зөвшөөрлийг цуцаллаа
Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэд болон тус хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хороолол дундах ногоон байгууламж бүхий талбайд газрын зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн хооронд маргаан үүсээд байгаа аж. Уг газарт барилга барихаар болсныг иргэд эсэргүүцэн суулт хийж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр тухайн газарт очин иргэдтэй уулзаж, хууль бусаар олгосон тус газрын зөвшөөрлийг цуцлах болно гэдгээ мэдэгдлээ.
2019 -оны 6 -р сарын 19
580
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн газрын асуудлыг шийдвэрлэлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр А/596 тоот захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 мянган ам метр газрыг нийслэлийн Боловсролын газарт сургууль, цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар 15 жил эзэмшүүлэх эрх олголоо. Газрын асуудлыг нь ийнхүү шийдэж өгснөөр “айлын хажууд толгой хоргодож” байсан Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн багш, сурагчид шинэ хичээлийн байртай болох боломж бүрдэж байгаа юм.
2019 -оны 6 -р сарын 18
156
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мянганы сорилтын сангийн төлөөлөгчидтэй уулзаж санал солилцлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Мянганы сорилтын сангийн төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон холбогдох албаны төлөөлөл байлцав.
2019 -оны 6 -р сарын 18
378
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатарт Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудлаар санал солилцов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудлаар болон хоёр улсын хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар ярилцаж санал солилцов.
2019 -оны 6 -р сарын 18
362
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Амарсайхан нар “Таван толгой түлш” ХХК-д ажиллалаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаны төлөөлөл өнөөдөр “Таван толгой түлш” ХХК-д ажиллаж Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт ямар байгааг газар дээр нь шалгалаа.
2019 -оны 6 -р сарын 18
378
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
“Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг.
2019 -оны 6 -р сарын 18
218
ДЭЛГЭРЭНГҮЙ
Байгууллагууд уялдаа холбоогоо ханган ажиллахыг анхаарууллаа
Нийслэлийн Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас үүсэн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
2019 -оны 6 -р сарын 17
563
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Эдийн засгийн форум-2019”-ийг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эдийн засгийн форум-2019”-ийг зохион байгуулах нийслэлийн Засаг даргын Хөгжлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
2019 -оны 6 -р сарын 17
448
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үер усны гамшгаас сэргийлэхийг анхааруулж байна
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20, 22-нд зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орохын зэрэгцээ хүчтэй салхи шуурга дэгдэх төлөвтэй байгаа тул ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
2019 -оны 6 -р сарын 17
575
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн дэд бүтцийн салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлэхийг үүрэг болгов
Улаанбаатар хотын авто замын ачаалал, зам тээврийн ослыг бууруулах, иргэдийг ая тухтай орчинд амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил нийслэлд өрнөж байна. Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнгөрсөн амралтын өдрүүдэд тус бүтээн байгуулалтын ажлцуудтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
2019 -оны 6 -р сарын 17
433
ДЭЛГЭРЭНГҮЙ
ТОЙМ МЭДЭЭ: Нийслэлийн ажил өнгөрсөн долоо хоногт
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны зургаадугаар сарын 08-наас зургаадугаар 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн гол ажлууд болон Хотын захирагч С.Амарсайханы өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2019 -оны 6 -р сарын 17
307
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын хэсэг хуралдлаа
Нийслэлийн Онцгой байдлын комиссын үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд нийслэлийн Онцгой байдлын газар, авто зам хөгжлийн газар, Ус суваг удирдах газар, Геодизи усны барилга байгууламжын газар, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн мэргэжилтэн албан хаагчид оролцов.
2019 -оны 6 -р сарын 14
468
ДЭЛГЭРЭНГҮЙ
“АЛСЫГ ХАРЪЯ –ОРГАНИКИЙГ СОНГОЁ” сарын ажлын үр дүнг танилцууллаа
Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс үйлдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн боловч малчид, тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгч, хэрэглэгчдийн органик хүнсний талаарх мэдлэг, мэдээлэл хомс, ойлголт муу байгаагаас хууль, журмын хэрэгжилт удаашралтай, баталгаажилт хийгээгүй бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, “органик”, “байгалийн гаралтай”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдлийг хэрэглэж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэн, хуурамч хаяг, шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал их байгаа юм.
2019 -оны 6 -р сарын 14
437
ДЭЛГЭРЭНГҮЙ